АЛСЫН ХАРАА
Сэргээн засах тусламж үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдлыг ханган үйлчлүүлэгчдээ дээдлэсэн улсдаа тэргүүлэгч төв байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Олон улсын стандартын жишигт нийцүүлэн, нотолгоонд суурилсан эмчилгээ үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай үзүүлж иргэдийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулахыг зорино,
ҮНЭТ ЗҮЙЛ
Хүнлэг энэрэнгүй, Харилцаа хандлага, Хамтын зүтгэл
Сэргээн засах төв нь Өмнөд Солонгос улсын IMC зөвлөгөө мэдээллийн төвийн тусламжтай олон улсын стандартыг хангасан хүртээмжтэй орчин бүрдүүлж Монгол улсын оношлогоо, эмчилгээний стандартын дагуу Сэргээн засах болон Мэдрэлийн дагнасан тусламж үйлчилгээг мэргэшсэн хамт олон үзүүлж байна.
Монгол улсын сэргээн засах эмчилгээний
хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Өмнөд Солонгос улсын сүүлийн үеийн тоног
төхөөрөмж суурилуулан мэдрэлийн болон гэмтлийн дараах, хүзүү нурууны эмгэгийн
үеийн сэргээн засах эмчилгээ хийж байна. Мөн өдрийн эмчилгээнд олон улсын
стандартын шаардлага хангасан эм тариагаар үйлчилж байна.
