ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ
Манай төв нь үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн нарийн мэргэжлийн баг хамт олон бүрдүүлэн тав тухтай орчинд, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн чанартай эм, тариаг стадтартын дагуу хийж үйлчилж байна. Мөн та цаг хугацаагаа хэмнэн өөрт шаардлагатай сэргээн засахын эмчилгээ үйлчилгээг хавсран хийлгэх боломжтой.
Манай төвийн өдрийн эмчилгээнд ирсэнээр:
- Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, зөвлөгөө
- Мэдрэлийн болон эрчимт эмчилгээний мэргэжлийн сувилагчийн тусламж үйлчилгээ
- Мэргэжлийн хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалчийн тусламж үйлчилгээ
- Оношийн дагуу чанарын баталгаат эм, тарианы үйлчилгээ
- Орчин үеийн дэвшилтэт техник, технологийн эмчилгээ, үйлчилгээг
- Боломжит үнэ, тарифаар тав тухтай орчинд, дараалалгүй, түргэн шуурхай авна.
